“모교 사랑” номын аянд оролцоно уу ?


Улаанбаатар дээд сургуульдаа ном хандивлахыг уриалж байна.

Улаанбаатар дээд сургуулийн төгсөгч хэсэг нөхөд маань “Номын хандив”/모교 사랑/ ажлыг зохион байгуулж тус сургуулийн номын санд хүргэх ажлыг санаачилж байна.

Та бүхэн Улаанбаатар дээд сургуулийн оюутан дүү нартаа хандивлахыг хүссэн(уншаад дуусчихсан, эсвэл танд хэрэггүй ч өөр нэгэнд хэрэг болж болох бүх төрлийн ном) номоо хандивлаж энэхүү үйлсэд хувь нэмэр оруулна уу хэмээн уриалж байна.

Улаанбаатар дээд сургуулийн шинэ номын сан ашиглалтанд орсоныг та бүхэн мэдэж байгаа билээ. Та бидний хандивлэх номнууд шинэ номын сангийн фондыг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд бид эртнээс номын үнэ цэнийг мэддэг, номыг дээдэлдэг ард түмэн билээ. Та бүхний хандивласан нэг ширхэг ном ч Улаанбаатар дээд сургуулийн маань номын сангийн фондыг баяжуулж, зуун зуун залуусын оюун санаанд аугаа үйлсийн үрийг суулгаж болох юм шүү.

Таны хувьд боломжтой багахан зүйлээр ч атугай сургуульдаа бэлэг барьж Улаанбаатар дээд сургуулийнхан гэсэн бахархлыг баяжуулцгаая хэмээн үндэс нэгт, хүсэл тэмүүлэл, сургууль нэгт та бүхнээсээ уриалж байна.

Жич: Хандивласан номнуудыг нэгтгэн хандивлагчдын нэрийн өмнөөс Улаанбаатар дээр сургуулийн номын санд албан ёсоор хүлээлгэн өгөх болно.

Ном хандивлах буюу санал бодлоо нэмэрлэхийг хүсвэл та бүхэн доорхи утас болон мэйл хаягаар холбоо барина уу.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Д.Отгонбаатар /Yonsei University, Department of Public Administration/

Oogii_mgl2008@yahoo.com

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s