Манайхан дарга болох дуртай ч дарга хvн ямар байх ёстойг сайн мэддэггvйгээс алддаг гэдэг. Тиймээс удирдах ажил хийж буй хvмvvст байвал зохих шинжvvдийг танд зориулъя.

Юм бvхэн чєлєєтэй сайхан нийгэмд хvн бvхэн хvссэнээ хийх боломж байна. Танд ч удирдагч болох боломж байна.

-Харилцааны соёл эзэмшсэн байх.
Ямар ч албан тушаалын хvнтэй эелдэгээр ярилцаж, ижил тvвшинд харьцах. Энэ нь таны хэр боловсролтой, хvнийг хэрхэн хvндэлж чаддагаа харуулах боломж бєгєєд амжилтын нэг vндэс юм.

-Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож, сонсдог байх.
Хамтран ажиллаж байгаа хvмvvсийнхээ хэнтэй юуны тухай, ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тухайн хvнийг єєртєє татаж ажил хэргээ явуулахад дєхємтэй. Ярьж байгаа хvнийхээ vнэ хvндтэйг ухамсарлан хvндэлж буйгаа цаг ямагт итгvvлж, тvvнд чин сэтгэлээсээ хандан, vгийг нь сонсож, бусдын санаа бодол хvсэл эрмэлзлийг ойлгож ханд.

-Бусдад vлгэр, дууриал vзvvлж чаддаг байх.
Та бусдын нvдэнд vргэлж ил байдгаа санагтун. Таны биеэ авч явж байгаа байдал, хувцаслалт, хvнтэй харьцаж байгаа байдал, зарчимч эсэх, ажилдаа хэр нягт нямбай хандаж байгаа, цаг баримталдаг эсэхийг тань хамт ажил эрхэлдэг хvмvvсээс тань гадна хєндлєнгийн хvмvvс ч гэсэн ажиглан харж байдгийг мэдэхэд илvvдэхгvй.

-Єєрийн бурууг шударгаар хvлээн зєвшєєрч, залруулж чаддаг байх.
Хэрэв таны буруу бол тэр дор нь алдаагаа хvлээх хэрэгтэй. Энэ арга нь vр дvнтэй бєгєєд зарим тохиолдолд буруутайгаа хvлээн зєвшєєрєх нь єєрийгєє хамгаалахаасаа хамаагvй илvv тааламжтай байдаг. Та алдаагаа ухамсарлан, тvvнийгээ засаж чадсанаар бусад хvмvvс vнэлэх болно.

-Эрхэлж байгаа ажилтайгаа холбогдох шаардлагатай зvйлvvдийг мэддэг байх.
Шинэ мэдээ мэдээллийг тогтмол авч, мэдээллээс хоцрохгvй байх, єєрийн хийж байгаа ажиллаж байгаа салбартаа хуулийн онолын болон практик мэдлэгтэй байх.

-Гадаад хэлний мэдлэгтэй байх.
Та гадаадын зочин тєлєєлєгчидтэй харилцахдаа орчуулагч ажиллуулж болох боловч, энэ нь таны мєнгийг vрсэн хэрэг болно. Иймээс гадаад хэлний мэдлэгтэй байснаар мєнгєє хэмнээд зогсохгvй ажил хэрэг хамтран явуулж байгаа ажил хэргийн тvншдээ ч vнэлэгдэх болно. Танд байгаа мэдлэгийг хэн ч, хэзээ ч vл авч чадна.

-Инээмсэглэж бай.
Хуурамч инээмсэглэлд хэн ч хууртахгvй. Албадсан инээмсэглэл зєвхєн гомдол тєрvvлнэ. Жинхэнэ инээмсэглэл таны сэтгэлд гэгээ татуулах болно. Хэрэв хvмvvс тантай уулзахдаа сэтгэл ханамжтай байгаасай гэж хvсвэл та тэдэнтэй уулзахдаа баяр хєєрєє илэрхийлж байх ёстой. Инээмсэглэл нь vнэ тєлбєргvй атлаа ихийг бvтээдэг. Инээмсэглэл нь авч байгаа хvнийг баяжуулдаг атлаа єгч байгааг нь vгvйрvvлдэггvй. Тэрээр хоромхон зуур болж єнгєрєх боловч, заримдаа насан туршид мартагддаггvй.

-Задлан шинжилж, дvгнэлт хийх чадвартай байх.
Аливаа мэдээлэлд бодитой, vнэн зєв vнэлэлт єгч чаддаг байх нь удирдагч хvний нэг гол шинж юм.

-Зохион байгуулалт, vvрэг хуваарилалтыг чадварлаг гvйцэтгэдэг байх.
Та єєрийн захиргаанд байгаа албан тушаалтнуудад ажил vvргийн хуваарилалтыг хэрхэн хуваарилна, тэр чинээгээр таны ажил урагштай байдаг. “Ухаангvй ноёнд урагшгvй албат” гэгчээр байх нь таны ажлын амжилтад сєргєєр нєлєєлнє.

-Гvйцэтгэлийг хянан шалгаж чаддаг байх.
Хэн юу хийснээр хєдєлмєрийг vнэлдэг єнєє vед хvний хєдєлмєрийг сайтар vнэлж, урамшуулж чаддаг байх нь зайлшгvй чухал.

Гэр бүл сониноос иш татав.