Би спортд хайртай.  Гарбөмбөг, Сагсан бөмбөг, Теннис ……….. гээд бөмбөгтэй л спорт бол бас жаахан оролдоно. Харин энэ дундаас хөлбөмбөгийг бол тийм ч сайн тоглож сурахгүй л байна. Гэхдээ эдгээр олон спорт дотроос хамгийн их сонирхож хардаг нь хөлбөмбөг байх. Өнгөрсөн Хөлбөмбөгийн ДАШТ-аар яаваа би гэдэг хүн. Семистрийн сүүлийн шалгалтын үеээр таарсаныг ч хэлэх үү. Тухтайхан цаг гаргаад үзэх хэцүү байлаа.  Гэхдээ л цаг зав гаргаад гар утасныхаа ДМБ-г ашиглаад тоймуудыг бол алгасаагүй юм даг.  Над мэтийн хүмүүсийг хүртэл дур сонирхолтой болгоно гэдэг агуу спорт шүү.  Алдарт Пеле, Роберт Бажо, Фигу, Рональда, Месси, Беккем, Зидан, Кака, Кант гээд дэлхийн сая сая шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан энэ спорт хүн төрөлхтөний түүхэнд томоохон үүрэг роль гүйцэтгэж ирсэн нь дамжиггүй ээ.  Англи, Бразили, Франц, Испани, Италийн лиг гээд дэлхийн хамгийн олон хөл бөмбөг шүтэн бишрэгч “галзуу” фанатуудтай энэ спортын нууц нь бүхэл бүтэн 90 минут үргэлжлэх ногоон дэвжээн дээрхи бөмбөгтэй “уран гоё техник”үүдэд байдаг болов уу. Хан хүү Рональдогийн гоол, Беккемийн алдарт булангийн цохилт, Мессигийн солгой хөлийн хууралт, Зиданы мөргөлт гээд тэр торгон агшинуудыг бид мартаагүй.

Английн премьер лиг гэвэл Алдарт Манчестэр юнайтед, Ливэрпүль, Челси, Арсенал гээд их 4-өөс гадна Тотхэм, Манчестер сити гээд өсөж байгаа олон багууд, тоглогчид гэвэл Рүни, Жерард, Торрис, Другба, Тевез, Гигз гээд тоглогчид санаанд орж байна.

Саяхан Манчестер Юнайтед Аваргуудын лигийн тойргийн тоглолтын дунд тус багийн түлхүүр тоглогчын нэг Антони Валенси шаандаа хүнд гэмтэл аван талбайг орхин явах үед түүний хөлд текл тавин унагасан эсрэг багийн тоглогчийн үйл хөдлөл тэмцээнийг үзэн суусан олон мянган үзэгчдийн өмнө тамирчин хүний жинхэнэ хүн чанар, хүмүүжлийг харуулсан байна. Хөлбөмбөгийн тоглолтын явцад бөмбөгний хойноос нэг нэгийгээ түлхэж унагах, гэмтэл бэртэл авах нь энүүхэнд байдаг билээ.  Хэдийгээр спорт бол спорт ч  эсрэг багийн энэ эр шиг 6 минутын турш Валенсигийн хажуудаас холдолгүй бүр талбайг орхин гарах хүртэл түүний дэргэд байж өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа энэ эрийн дүр төрх бүхий л спортын тэмцээнүүдэд давтагдаг бол ч…. мөн сайхан  аааа

Уг тоглолтын бичлэгийг