Хөгжин цэцэглэж буй МОНГОЛ ОРОН


Хөгжин цэцэглэж буй МОНГОЛ ОРОН PDF Хэвлэх Имэйл
Бичсэн Д. Алтангэрэл
Мягмар, 2010 Есдүгээр сар 07 21:04

Монгол эх орондоо сайхан амраад ирлээ. Нутагтаа хөл тавьсан мөчөөс өдөр хоног нисэх мэт өнгөрсөн байна. Эх оронд минь юу хамгийн их өөрчлөгдөв? гэж найз нараасаа асуулаа. Бүгд л “ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ ҮГҮЙ ДЭЭ” гэнэ. Харин Монгол телевизэд нэвтрүүлэгчээр он удаан жил ажилласан анд минь “Монгол сайхан болж байна. Гэхдээ асуудал бас байна аа. Нэг хэсэг бид чинь яруу найрагч, шар сонин, лам санваартнаар илүүдсэн бол одоо хэнгэрэгтэй хэнгэрэггүй бөө, авьяастай авьяасгүй жүжигчин, болсон болоогүй телевизийн илүүдэл болоод байна” гэлээ.

Түүний үг нэг талдаа баахан туйлширсан байж болох ч “МОНГОЛ САЙХАН БОЛЖ БАЙНА” гэдэгтэй нь би үнэхээр санал нэг байлаа. Гурван жилийн өмнө ирсэн юм. Их ч юм өөрчлөгджээ. Улаанбаатар хотын өнгө зүс, гудамж талбай, ажил амьдрал, хүн зон гээд өөрчлөгдөөгүй юм гэж үгүй. Он жил улирах тусам хүн илүү ажигч болдог юм уу даа. Сэтгэл сэргээж, санаа уужруулсан зүйл бол МОНГОЛ ЭХ ОРОН минь хөгжил цэцэглэлийнхээ замд баттай оржээ гэсэн дүгнэлт болно.

Олон зүйлийг эрэгцүүлэн харж, сонсож, хэлэлцэж, мэдэрсний үр дүнд гаргасан дүгнэлт юм шүү. Зарим нөхөд маань хөгжлийн замд баттай зогсоход арван жил хэрэгтэй гэнэ. Миний бодлоор тийм биш болов уу. Үнэндээ бол бусдын 30-40 жил зарцуулсан хөгжлийн замналыг Монголчууд 10 орчим жилийн дотор туулсан юм. Улаанбаатарчууд архи дарснаас жигшээ юү гэлтэй ууж согтуурсан хүнтэй сар гаран болохдоо бараг тааралдсангүй. Харин хүмүүс өдөр хийгээд үдэш оройн хоолоо зоогийн газар хүртдэг болжээ. Ямар ч үед ямар ч зоогийн газар орсон үйлчлүүлэгч дүүрэн. Хүмүүсийн хоорондын харьцаа, соёл үнэхээр өөрчлөгджээ. Миний гайхалыг бүр ихээр төрүүлсэн зүйл бол замын хөдөлгөөнд оролцогчдын зан авирын өөрчлөлт болно. Гурван жилийн өмнө аймаар байж билээ. Машинаа жолоодохоосоо илүү хэрэлдэж зодолдоод тун яршигтай байсан юм.

Нөгөө “п” үсгээр эхэлсэн үгээ ч чулуудалцаад бүр хэтэрвэл тэргээ замын голд зогсоож орхиод зодолдож эхэлдэг байлаа. Гэтэл энэ жил хэрүүл маргаан бүү хэл дэгс хэлсэн хүнд утга учиргүй сигнаалдаж бачимдсан нэгэнтэй тохиолдсонгүй. Үнэхээр Монгол хүний саруул ухаан гэдэг энэ болов уу хэмээн бахархаж явлаа. Тэрэлжийн амралтанд танилцсан орос эр өгүүлж байна. “Түй Оросын хөгжил гэж юү юм бэ, харин Монгол хөгжлөөрөө биднээс хол тасарсан байна” гэв. Гольфын цохиур хэрэглэл чирэн сүр бадруулах атлаа тэр цохиуруудаа ялгаж хэрэглэж чаддаггүй энэ орос эрийн үг хэдий халамцуу үед нь гарсан ч үнэний хувьтай болов уу . Гуравхан жилийн өмнө банкинд ямар ч дараалалгүй нэг бодлын амар байж билээ. Харин энэ удаа уртаас урт дараалал…Хүмүүс гүйлгээний карт хэрэглэн данстайгаа харьцан, бэлэн мөнгө зэргээ ATM-ээс шууд авч байлаа. Монголчууд ажиллаж байна. Хүмүүс сайхан амьдралын эх үүсвэр бол ажил хөдөлмөр гэдгийг үнэхээр ойлгосон харагдана. Хотын гол гол гудамж талбай хог новшноосоо бүрэн салжээ. Гэр хороолол, зуслангын газруудын хогны асуудал ч бараг шийдэгдсэн байна. Дэлгүүрийн бараа, худалдаа үйлчилгээ ямар ч улс орныхоос дутахааргүй түвшинд хүрсэн нь сэтгэлд нийцтэй байлаа. Эх орон минь хөгжил цэцэглэлийн замдаа нэгэнт оржээ. Монгол хүний нүд арга тасарсан цөхөрлөөр биш харин итгэл найдварын очоор гэрэлтэн байгааг олж харлаа.

Саруул ухаан, нугарашгүй ноён нуруу, уудам сэтгэлтэй МОНГОЛ ХҮН таньд мэхийн хүндэтгэл илэрхийлье.

Д. Алтангэрэл /Alexandria. VA/

Advertisements

One thought on “Хөгжин цэцэглэж буй МОНГОЛ ОРОН

  1. Юуны өмнө блогоор маань орж сэтгэгдэл үлдээсэн таньд баярлалаа.
    Сайхан өөдрөг бичлэг байна. Би ч мөн Монгол хүний тэнүүн ухаанд итгэдэг юм шүү. Болохгүй зүйл бий ч болж байгаа зүйл түүнээс ч олон бий миний эх оронд. Тэрнээс гадна миний хувьд хэзээ ч Монгол хүн болж төрсөндөө ганц ч хором харамсаж байсан удаагүй. Олон биш ч хэд хэдэн орнуудаар явж байлаа Тэр бүрдээ эх орноороо бахархаж, намайг “хүн” тэр тусмаа Монголын газар шороонд Монгол хүн болгон төрүүлсэнд баярлалаа гэж хэлмээр болдог шүү.
    Эх орон минь намайг хүлэээж бгаа гэж бодохоор хурдхан сураад буцмаар болдог юм даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s