Сайн байцгаана уу?

Миний блогоор зочилж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе

Солонгос улсад суралцаж байгаа Монгол оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд эрс өсөж байна. Одоогийн байдлаар Солонгост суралцаж байгаа Монгол оюутнуудын тоо 2700 хүрч, цаашдаа ч бас нэмэгдэх хандлагатай байна.  Би ч мөн адил тэр сурч байгаа оюутнуудийн нэг билээ.  Гадаадад сурч ажиллах явцад хамгийн чухал тэргүүний зүйл бол тухайн улсын хууль эрх зүйн мэдлэг билээ. Виз, ажилд орох, цагийн ажил хийх зэрэг дурдаад байвал нилээдийг дурдаж болно.

Ирэх долоо хоногын Лхагва гариг буюу 26 ний өдөр БНСУ-ын Хууль Зүйн Яамны сайд энд суралцаж байгаа гадаад оюутнуудыг хүлээн авч уулзана. Уг  уулзалтанд 13 улс орны оюутны төлөөлөл оролцох бөгөөд миний бие Монгол оюутнуудаа төлөөлөн оролцохоор болсон юм.  Хууль зүйн сайд гадаад оюутнуудыг хүлээн авч уулзаж байгаа нь  өөрийн улс оронд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд оюутнуудын  талаар авч хэрэгжүүлж байгаа ажил бодлогуудаа танилцуулах бөгөөд Солонгос улсад суралцаж амьдрахад хүндрэлтэй  зүйлс юу байдаг тал дээд санал солилцож чөлөөтэй ярилцах юм.

Миний одоогийн байдлаар асуухаар төлөвлөж байгаа асуулт бол:

l  Солонгосын албан ёсны том вэб сайтуудруу бүртгүүлэхэд хүндрэлтэй байдаг. Гадаад иргэний дугаараар бүртгүүлж болохгүй учираас зарим үед хэрэгцээтэй материалаа авч чаддагүй тул энэ тал дээр анхаарч өгөөч гэсэн хүсэлт тавих бодолтой байна

l  Гэр бүлийн хамт ирээд суралцаж байгаа оюутнуудын хувьд энд авч байгаа тэтгэлэгийн хэмжээ хүрэлцдэгүй тул аль нэг нь цагийн ажил хийхэд боломж бололцоо байдаг эсэх,

l  Гадаад иргэд оюутнуудад зориулсан олон бодлого арга хэмжээнүүд байдаг боловч тэр болгон мэдэхгүй өнгөрдөг оюутнууд олон байдаг учир гадаад оюутнуудын баг бүрдүүлээд энд ажиллаж амьдрахад холбоотой хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг үйл ажиллагааг жилд 1 удаа зохион байгуулах,

Иймд та бүхэн миний хэлэх санаанууд дээр нэмээд БНСУ-ын хууль зүйн сайдад хүргэх санал хүсэлт байвал надтай холбогдон уу?

Хүндэтгэсэн Отгонбаатар