Би гэж хүн саяханыг хүртэл Монголынхоо талаархи мэдээ мэдээлэлийг авах хэрэг гарахаар  сав л хийвэл  news.mn  рүү л ухасхийдэг байлаа.  Тэр утгаараа нилээд том орон зай эзэлдэг байсан ч байж  магадгүй юм л даа.  Саяханаас Шууд.мн гэж сайт гарсанаас хойш бас ч гэж сонголттой. Монголчууд холын аянд явахдаа сэлгээ унаатай гардаг уламжлалтай байсан гэдэг. Тэрэн шиг энэ хоёр сайт нэг нэгнийгээ нөхсөн нэгэнд нь байхгүй мэдээлэл нөгөөд нь байж байх жишээтэй.  Урьдынх шиг News.mn мэдээлэлээр л Монголд болж байгаа үйл явдалыг сонсож төсөөлдөг байсан бол одоо шинэ танил шууд.мн руу  орж нэг харна, хуучин анд News.mn руугаа нэг шогшуулж мэдээлэл харна, хуучинаа бодвол явсан хүн яс зүүнэ гэж овоо мэдээлэл авчихдаг болоод байгаа.

Мэдээж хэрэг энэ хоёр сайтын хажуугаар сонин.мн, залуу.ком, дандаа.ком, оллоо.ком, америкийн Монголчуудын мэдээлэл.ком, Орлоо.инфо гэсэн сайтуудаар зочилдог л доо. Тэхдээ л цаг үеийн мэдээлэлийг авахдаа энэ хоёр сайтыг л гол болгодог юм. Зөвхөн надад ч биш хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа олон Монголчууддаа мэдээлэл хүргэдэг буянтай сайтуудууд л даа. Болоогүй бас хоёр “найз” хоёулаа саяхан дэлхийн мундагчуул болох CNN, BBC-гийн сайтны дизианыг Монгол донжонд оруулаад гаднах үзэмжээ гоёчихсон, Монголын мэдээлэлийн салбарт томоохон орон зайгаа аль хэдийнэ эзэлчихсэн(www.shuud.mn сайт нээгдээд төдийлөн удаагүй) сайтууд.  Өнгөрсөн хэдэн жил News.mn интернэт мэдээний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсаныг онцлох хэрэгтэй болов уу. Оллоо.комыг ч бас орхихгдуулах аргагүй.

Хэвлэл олон нийтийн байгууллагыг бид 4 дэхь засаглал гэдэгээр нь ч тэр нийгмийн амьдралын чухал хэрэглээ гэдэг утгаар нь  ч тэр өдөр тутмын амьдралын болсон явдалыг олон нийтэд түргэн шуурхай цаг тухай бүр хүргэж дуулгаж байдгаар нь бид сайн мэднэ. Нэг ёсны холбогч гүүр гэж хэлэхэд болох юмуу даа. Мэдээлэлийг хурдан шуурхай хүргэж байхаас гадна мэдээлэл үнэн зөв бодитой байх гэдэг асар чухалыг хэн хүнгүй л сайн л мэдэх байх.

Нилээд хэдэн жил News.mn-ний үнэнч үйлчлүүлэгч, идэвхитэй гишүүн байсаны хувьд News.mn ий талаар хэдэн үг хэлэхгүй бол болохгүй байх. Монголын шилдэг Портал сайтын нь хувиар интернэт хэрэглэгч хүн бүр андахгүй л байх. Сүүлийн үед сайжраад улам л  хөгжөөд боловсронгуй болоод байгаа. Бүр мэдээлэлүүдээ Энглиш дээр тавидаг болчихсон нь Монгол ороныг сонирхдог гадаадынханд  гайгүй ч тус нэмэр болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өнгөрсөн жил Оюу-толгойн гэрээ ч гарын үсэг зурагдсан. Авууштай нь энэ талын мэдээлэлүүд Энглишээр тавигдаж байгаа юм.   Дээрээс нь Баабар.мн гэсэн баавартай нийтлэгчдийн нийтлэлийг уншиж суухад үнэн баавартай .

Гэхдээ News.mн цаашдаа мэдээлэлийн хэрэгсэлийн гол мөрдөх ёстой мөрдлөг гэж хэлж болох үнэн зөв бодит байдал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй юм шиг. News.mn-ий мэдээлэлүүдийг харж байхад ташаа мэдээлэлүүд дээр уншигчид коммент-оор шүүмжилсэн байдаг. Тэр хүмүүсийн шүүмжлэлийг хүлээж авч мэдээлэлийн үнэн зөв байдалд анхаарч өгөхгүй байгаа нь харамсалтай. Олон хүмүүс сайн муу олон янзаар сэтгэгдэлээ үлдээдэг ч гэсэн ташаа мэдээлэл тавьсандаа уучилал гуйдаг ч юмуу ядаж л бодитой эх сурвалжаас мэдээлэлээ авч баймаар санагдах юм. Ялангуяа гадаад мэдээлэлдээ. Энэ улсын тогооноос кимчитэй будааг нь идэж, хэлийг нь сурч байгаа хүний хувьд улс төр, нийгэм амьдралд болж байгаа явдалыг чихнийхээ хажуугаар надад хамаагүй ээ гээд өнгөрөөчих аргагүй байдаг. Хоёр Солонгосын талаархи мэдээлэлийг ямархуу эх сурвалж ашигладагийг сайн мэдэхгүй ч ташаа мэдээлэл явж л байх юм. Энэ мэдээлэл чинь худлаа байна гээд би хүртэл comment дээр нь From Korea гэж байгаад л энэ талаар бичсэн. Бас вебмастерт нь мэйл ч бичиж үзсэн. Ер нь миний саналыг хүн чинээ ч тоож үзэхгүй бололтой юм билээ. Ташаа дуу мэдээлэлийн олон жишээ бий л дээ. Хамгийн ойрын жишээ л гэхэд: 2010 оны 4 сарын 21өдрийн Хойд Солонгосын нууц ажилтнуудыг барьжээ гэсэн мэдээлэл дээр Өмнөд Солонгосын тагнуулын албаны эх сурвалжийн мэдээгээр Хойд Солонгосын хоёр иргэн  дүрвэгчийн дүрээр Сөүлд ирээд Хваныг мөрдөн түүнийг хорлох тушаалаа хүлээж байжээ.
Тэр хоёр этгээд Тайландаар дамжин д
үрвэгчийн дүрээр Өмнөд Солонгост орж ирсэн байна./ товчлов……/ Хван өнгөрсөн зууны тавиад оны үеэр Москвагийн улсын их сургуулийн гүн ухааны факультетад дээд боловсрол эзэмшсэн ба жараад оны дунд үеэс Ким Ир Сены нэрэмжит их сургуулийн “Чучхейн боловсролын дээд дацан” гэдгийг толгойлдж байв. Социалист улсад оронд Боловсролын дээд дацан байна гэхэд эргэлзээтэй л юм. Солонгосын өөрсдийн эх сурвалжууд/Тодруулбал Britanica Монголчилвол Нэвтэрхий толь бичиг/-ийн  өгүүлж байгааг харах юм бол : Тус тольд өгүүлсэнээр Хуан Жан Ёб нь Ким Ир Соны нэрэмжит их сургуульд “Жүчээ” үзэл санааг анхлан бий болгоход болон ард түмэндээ ухуулан дэлгэрүүлэхэд ихээхэн чухал хувь нэмэр оруулсан бөгөөд уг үзлийн гол санаа нь гадны хүчээр биш өөрсдийн хүчээр их хөгжилийг цогцлоон байгуулах явдал юм.
Тэрээр 1997 онд С
өүлд зугтан гарсныхаа дараа Хойд Солонгосыг хурцаар шүүмжлэх болсон байна. Сөүлд тэр хүчтэй хамгаалалт дор амьдардаг бөгөөд хорлогдохгүй гэж уулзалтын үеэр индэр дээр тавьсан усыг хүртэл уудаггүй ажээ. 1997 онд….. Хойд Солонгосыг хурцаар шүүмжлэх болсон гэжээ. Энэ хүн харин ч хойд Солонгосын ардчилал энх тайван хурдан ирэхийг хүсдэг бөгөөд өмнөд дахь Хойд Солонгосын иргэдийн нэгэн нийгэмлэгийг тэргүүлээд зогсохгүй долоо хоног бүр Хуан Жан Ёбын “Ардчилалын талаархи үзэл бодол” Радио нэвтрүүлэгээр лекц уншдаг ажээ. Гагцхүү түүний хатуу шүүмжлэлийн байна Хойт Солонгосын Удирдагчын дарангуйлал, түүний тойрон хүрээлэгчидийн бгөөд ард түмнээ өлсгөлөнд нэрвэгдүүлж байгаа тэднийг ил тодоор шүүмжилж иржээ.  Өөр хойт Солонгосыг шүүмжилсэн мэдээ баримтыг үзээд өгье гэсэн ч Солонгосын мэдээлэлийн хэрэгсэлүүдээс хайгаад хайгаад  олохгүй болов уу.

Хэд хоногийн өмнө эндхийн нэр хүндтэй сургуулийн нэгэн  оюутан эмэгтэй Кореа их сургуульд сурахаас татгалзаж сайн дураараа сургуулиа хаяж эдний нийгмийг хөөж бужигнуулаад түргэн авахуулаад амжсан. Сургалтын систем, дээд сургууль дэндүү мөнгөний хойноос гүйж байна. Энэ нийгмийн шаардлагыг хангах боловсролыг оюутнуудад өгч чадахгүй байна гэсэн байр сууриа хатуу хамгаалж байгаа энэ охины саналыг дэмжиж байгаа хүмүүс олон хараад гайхаж билээ. OECD  улс орнууд дотроо дээд боловсролын түвшингээр дээгүүр ордог энэ орны боловсролын түвшинг шүүмжилдэг ийм олон хүн байдийг, мэдээлэлийн хэрэгсэлээр ингэж хүчтэй цацагдана гэж ер бодож байгаагүй билээ.

Сүүлд нэгэн хэвлэл дээр “Солонгосийн их сургууль хэмээхь  мөнгөний том байгууллага руу бяцхан чулууг шидлээ” гэсэн гарчигтайн нийтлэлтэй адил Монголын тэргүүний гэгдэх том портал сайт руу жижигхэн комментийг илгээж байна.  Энэ бичлэгийг News.mn-ийхэн харвал энэ нэг нөхөр гарч ирээд нэмэр болохгүй юм байж байж, нэрмээс болсон шүүмжлэхээ урьтал болголоо гэж дургуйцаж мэдэх юм. Магтаал шүүмжлэл хоёрын завсар их зай бий.  . Харин олон хүмүүсийн коммент дээр авах гээхийн ухаанаар хандвал………………………. тэргүүний портал сайт  цолоо олон жил хадгалахад нь бяцхан дэм болох ч юм бил үү .  Хэн мэдлээ.  News.mn ийхэндээ амжилт хүсье.