Ёнсой их сургуульд элссэн болон цаашдаа элсэн суралцах хүсэл сонирхолтой оюутан залуучуудад зориулж БНСУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг болох Ёнсой Их сургуулийн танилцуулгыг та бүхэнд цуврал болгон танилцуулж байна. Эхний хэсэг маань Ёнсой их сургуулийн ерөнхий танилцуулгаас бүрдэх бөгөөд оюутнуудын хамгийн эхээр сонирхон асуудаг тэтгэлэгийн талаар оруулсан байгаа. Та эндээс салбар сургуулиуд, суралцах мэргэжилээс авахуулаад оюутнуудын дотуур байр хэлний бэлтгэл зэрэг олон мэдээлэлийг авах боломжтой.  Дараагийн цувралд сургуульд элсэн орсоны дараа юуг анхаарвал зүгээр вэ гэдэг тал (Өөрийн туршлага дээр үндэслэн )-аар та бүхэнтэй  хуваалцах болно.                    

                                 Ёнсой Их сургууль                 

–  БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрлах шилдэг хувийн их сургууль

–  2008 онд The Times сэтгүүл, Шанхайн Тээврийн дээд сургуулиас гаргасан судалгаагаар БНСУ-ын

Тэргүүний шилдэг хувийн их сургуулиар шалгарсан.

–  2007 онд Дэлхийн хэмжээний сургуулиудаас SCI зэрэглэлийн Шилдэг эрдэм шинжэлгийний бүтээлийн төрлөөр 96-д шалгарсан.

–  Зэрэг олгох үндсэн сургалтанд хамрагчдын тоо: Баклавр 18,588, Магистр, Докторт 10,498

–  Солонгос хэл суралцагчдын тоо : жил бүр 4,000 орчим

  • Үндсэн чиглэл ба салбар мэргэжилүүд                                                                               
Ангилал  Сургалт Салбар мэргэжил болон тэнхимүүд 
Мастер-Докторын сургалт Мастер-Доктор Хүмүүнлэгийн салбар, Инжинер-Технологийн салбар, Тэнхим хоорондын нэгдсэн хөтөлбөр
Мастер-Докторын мэргэжлийн сургалт Мастер-Доктор Олон улс судлал, Шашин судлал, Мэдээлэл-Харилцаа,Нийгмийн Халамж, Бизнесийн удирдлага
Мастер докторын тусгай сургалт Мастер-Доктор Боловсрол, Төрийн Удирдлага, Технологи, Анагаах, Олон Нийтийн сурталчилгаа, Хууль, Амьдрах орчин, Эдийн засаг, Сувилагчийн  сургууль

 

  •  Англи хэл дээрхи сургалт
 Сургууль  Сургалт  Салбар мэргэжил болон тэнхимүүд
UnderwoodОлон улсын дээд сургууль Баклавр Соёл- Уран зохиол судлал, Эдийн засаг, Улс төр-Олон улсын харилцаа, Олон улс судлал, Амьдрах орчин, Шинжлэх ухаан технологи, Мэдээлийн технологи
 Олон улсын судлалын  Магистр

Докторын

хөтөлбөр

МастерДоктор Солонгос судлалын хөтөлбөр, Бүс нутаг судлалын хөтөлбөр, Олон улсын харилцааны хөтөлбөр, Гадаад худалдаа-Санхүүгийн хөтөлбөр, Олон улсын менежментийн хөтөлбөр   
Глобаль MBA MBA сургалт Өдрийн хөтөлбөр, Бямба, Ням гарагын хөтөлбөр

 

  • Бүх түвшиний сургалтын элсэлтийн танилцуулга

 

Ангилал Бүртгэх хугацаа Сонгон шалгаруулах Сургалтын төлбөр (USD)/1 улиралд

(2009 оны 1-р улиралын байдлаар )

Лавлах
Бакaлавр Хаврын элсэлт:(шинэ) 9 сар

(шилжилт) 12сар 

Намрын элсэлт:

(шинэ) 11сар, 4сар

Бичиг баримтын шалгалт болон ярицлаганд тэнцэгсэдээс Солонгос хэлний шалгалт авна. Шинэ элсэлт: 3,300$-оосДахин элсэлт: 2,600$-оос http://admission.yonsei.ac.krysads@yonsei.ac.kr

82-2-2123-4131

UnderwoodОлон улсын сургууль Хаврын элсэлт: 9~10сар, 12~1сарНамрын элсэлт:

4сар, 12~1сар

Бичиг баримт хянах болон ярицлага авах Шинэ элсэлт:  5,800$-оосДахин элсэлт: 5,100$-оос http://uic.yonsei.ac.kruic@yonsei.ac.kr

82-2-2123-3922

Мастер-Докторын сургалт Хаврын элсэлт: 10~11сарНамрын элсэлт: 4~5сар Бичиг баримт хянах болон ярицлага авах Шинэ элсэлт: 3,900$-оосДахин элсэлт: 3,200$-оос

Жич: Бүх элсэн орсон гадаад оюутнуудад тэтгэлэг олгоно.

http://graduate.yonsei.ac.krysgrad@yonsei.ac.kr

82-2-2123-3233

Олон улсын   Магистр

Докторын

хөтөлбөр

Хаврын элсэлт: 9~10сар, 12~1сарНамрын элсэлт:

4сар, 12~1сар

Бичиг баримт хянах болон ярицлага авах Шинэ элсэлт: 4,900$-оосДахин элсэлт: 4,100$-оос http://gsis.yonsei.ac.kresther@yonsei.ac.kr

82-2-2123-3293

Глобаль MBA Хаврын семистр: 10 сар  Бичиг баримт хянах болон ярицлага авах Шинэ элсэлт: (Ажлын 5 өдөр, 1жилийн хөтөлбөр):  28,000 $Шинэ элсэлт: Бямба Ням гарагын хөтөлбөр, 2 жилийн хөтөлбөр): 35,000 $ http://gsb.yonsei.ac.krwisdom@yonsei.ac.kr

82-2-2123-2494

 

  •   Ёнсой Солонгос Хэлний Институт

 Солонгос хэлний бэлтгэл институт нь 1959 онд гадаад иргэд болон хилийн чанад дахь солонгос иргэддээ Солонгос хэл, соёлыг зааж сургах зорилготой байгуулагдсан ба одоогийн байдлаар 130 гаруй орны 68792 оюутныг сертификаттай, 4403 оюутныг мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөсөн дэлхийд тэргүүлэх шилдэг солонгос хэлний нэгдсэн төв юм.  

Тус институтийн Магистр, Доктор зэрэгтэй 100 гаруй шилдэг лекторууд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн системтэй хөтөлбөр, ном сурах бичиг, сургалтын таатай орчиныг бүрдүүлэн нэг цэгийн үйлчилгээ зэрэг бүгдийг сурч эзэмших хамгийн үр дүнтэй солонгос хэлний сургалтыг зохион явуулж байна.  

   Сургалтын агуулга 3 долоо хоногын түргэвчилсэн сургалт  
Сургалт Жилийн 4 улиралд хичээллэнэ. Жилийн 3 улиралд хичээллэнэ.  (Хавар, Зун, Зуны 1-р ээлж,  2-р ээлж)
6, 8 шатны сургалттай 6 шаттай
Нэг улиралд 10 долоо хоног хичээллэнэ. Нэг улиралд 3 долоо хоног хичээллэнэ.
 Хичээлийн цаг Ажлын 5 өдөр (да~ба), Нийт: 200 цаг Ажлын 5 өдөр (да~ба), Нийт: 60 цаг
 Хичээлийн цаг Солонгос хэлний хичээл: Өдөрт 4 цаг(Өглөө 09:00~13:00 / Өдөр: 13:40~17:30) Солонгос хэлний хичээл: Өдөрт 4 цаг (09:00~13:00 цаг хүртэл) Долоо хоногт 1~2 удаа Солонгосын соёлтой танилцах аялал (14:00~16:00)
 Төлбөр(1улиралд) 1,480,000 вонн(Элсэлтийн төлбөр 60,000 вонн) 839,000 вонн(Элсэлтийн төлбөр 60,000 вонн)
Бүрдүүлэх бичиг баримт Анкет, Төгссөн сургуулийн диплом /эх хувь/, Дүнгийн жагсаалт 1 хувь, Гадаад паспортын хуулбар 1 хувь Анкет, Төгссөн сургуулийн диплом /эх хувь /, Дүнгийн жагсаалт 1 хувь, Гадаад паспортын хуулбар 1 хувь
 Кредит 6 кредит 2 кредит
 Виз Хэлний бэлтгэлийн виз (D-4)Богино хугацааны виз (C-3) Визнээс чөлөөлнө (B-2)Богион хугацааны виз (C-3)
 Бүртгүүлэх Бүртгэлийг http://www.yskli.comysklijp@yonsei.ac.kr, веб хаягаар болон шуудангийн хаягаар хүлээн авна. Утас : 82-2-2123-8550~2
  • Оюутны байрны танилцуулга

 

Хүчин чадал 240 оюутан Өрөө 2 хүний өрөө
Эд хогшил Ширээ, Сандал , Ор, Номын тавиур, Хувцасны шүүгээ, Ширээний гэрэл, Орны хэрэгсэл
 Тухтай орчин Нийтийн амралтын өрөө, Хувцас угаалгын өрөө, Хоолны газар, Интернетийн өрөө,  Уншлагын танхим, Ундааны автомат зарагч, Таксфон
Байрны төлбөр(USD) Хаврын семистр: 1,400$, Зуны семистр: 736$, Намрын семистр: 1,228$(Жич: Дээрх төлбөр нь тухайн үеийн валютын ханшнаас шалтгаалан сургалтын төлбөрт өөрчлөлт орж болно.)
 Бусад Campus дотроо байршилтай

 Олон улсын оюутны 2-р байр 2010 оны 03 сард шинээр ашиглалтанд орох ба 1 хүний өрөө, 2 хүний өрөө, Гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний өрөө гээд нийт 700 гаруй оюутан хүлээн авах багтаамжтай.      

Доошоо 4, дээшээ 7 давхар нийт 11 давхараас бүрдэх бөгөөд машин зогсоол, self-kitchen, семинарын танхим, хувцас угаалгын өрөө, чийрэгжүүлэх өрөө, хоолны газар гээд гадаад, дотоодын оюутнуудад зориулж дээд зэргийн ая тухтай, таатай орчноор хангах болно.

  • Тэтгэлэгт хөтөлбөр  

 Ёонсей Их сургууль гадаад оюутнуудад олон төрлийн тэтгэлэг олгож байна.

Ангилал  Шаардлага  Оюутны тоо  Тэтгэлэгийн хэмжээ 
Тэтгэлэгийн төрөл Global Leader Fellowship Салбар сургуулиудын тодорхойлсон шилдэг оюутнуудаас шалгаруулна Жил бүр50 оюутан Хичээлийн 1 улиралын сургалтын төлбөрөөс 100 % хөнгөлөөд зогсохгүй амьжиргааны тэтгэлэг олгоно
Тэтгэлэгийн төрөл Магистр, Докторын сургуулийн тэргүүний гадаад оюутны тэтгэлэг Солонгос болон англи хэлний өндөр чадвартай   шилдэг оюутан Жил бүр50 оюутан Хичээлийн 2 улиралын сургалтын төлбөрөөс 100 % хөнгөлнө. Голч оноо(GPA) 3.4-өөс дээш сурч байгаа оюутанд олгоно)
Тэтгэлэгийн төрөл Магистр, Доктоын сургуулийн гадаад оюутны тэтгэлэг Элсэн орсон бүх гадаад оюутан Элссэн бүх гадаад оюутнуудад олгоно. Хичээлийн 2 улиралын сургалтын төлбөрөөс 50% (Голч оноо(GPA) 3.4-өөс дээш сурч байгаа оюутанд олгоно)
Тэтгэлэгийн төрөл Солонгосын засгийн газрын тэтгэлэг Солонгосын олон улсын боловсролын хүрээлэнгээс тодорхойлсон оюутнуудыг сонгон шалгаруулна. Хичээлийн 1 улиралын сургалтын төлбөрөөс 100 % хөнгөлөөд зогсохгүй амьжиргааны тэтгэлэг олгоно.

 

  Бүрдүүлэх бичиг баримт 

Ангилал Агуулга
Солилцооны оюутны хөтөлбөр 2009 оны 1-р улиралын байдлаар 343 орчим оюутан солилцооны хөтөлбөөр суралцаж байна.
Бүрдүүлэх бичиг  баримт болон бүртгүүлэх хугацаа 1. Анкет  2. Төгссөн сургуулийн тодорхойлолт  

3. Цээж зураг (3X4cm)

4. Дээд сургуулийн дүнгийн жагсаалт /эх хувь/  

5. Профессорын тодорхойлолт     

6. Өөрийн танилцуулга  

7. Даатгалд хамрагдсан бичиг  

8. Гадаад паспортын хуулбар  

9. Банкны баталгаа 

10. Солонгос/Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо /эх хувь/  

11. Элсэлтын төлбөр  

12. Сургуулийн тодорхойлолт   

Хичээлийн   улирал Хаврын семистр (3 сар – 6 сар хүртэл), Намрын семистр (9 сараа – 12 сар хүртэл)Бүртгэл дуусах хугацаа : Хаврын семистр -10 сар 31хүртэл,

Намрын семистр- 04 сарын 31 хүртэл,  

 Лавлах Ёонсей Их Сургуулийн Гадаад харилцааны алба (Study Abroad Center)Утас : 82-2-2123-4704

Email: : oia@yonsei.ac.kr

Web site http://oia.yonsei.ac.kr

          

          Дээрхи танилцуулгатай холбогдуулан асууж лавлах зүйл байвал Блогийн Contact me хэсэгт байгаа  хаягаар ирүүлнэ үү.

                                          Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай..