Эхний бичлэгээр Ёнсой их сургуулийн талаар ерөнхийд нь танилцуулсан бол энэ удаа элсэн орсоны дараа юуг анхаарвал зүгээр эсэх тал дээр та бүхэнтэй санал бодолоо хуваалцаж байна.

Ёнсой их сургуульд одоогийн байдлаар 40 гаруй  Монгол оюутан суралцаж байгаа бөгөөд ихэвчлэн мастер болон докторын сургалтанд түлхүү хамрагдаж байна.  Өнөөг хүртэл 10 гаруй Монгол оюутан Ёнсой их сургуулийг төгсөөд байна.

Ёнсой их сургуульд шинээр элсэн орж байгаа оюутнуудад

                       1. Оршин суух гадаад иргэний үнэмлэх авах тухай,

         БНСУ-д ажиллаж амьдрах, их сургуульд элсэн суралцах зэрэг  тодорхой хугацаагаар оршин суух тохиолдолд  гадаад иргэний үнэмлэх зайлшгүй авах хэрэгтэй болдог бөгөөд сургуульдаа элсэн орж хичээлдээ суусанаас хойш хоёр долоо хоногийн дотор  материалаа бүрдүүлж  Seoul  Imigration-д хандах хэрэгтэй.  Зарим нэг оюутнууд энэ талаар тодорхой мэдээлэлгүйн улмаас мэдэлгүй  хугацаа хэтрүүлж  нилээд өндөр торгуульд орж байсан тохиолдол цөөнгүй байдаг. Иймд Солонгост ирүүтээ хамгийн түрүүнд Гадаад иргэний үнэмлэхтэй болж авах нь хамгийн чухал юм.  Гадаад иргэний үнэмлэх авахад холбогдох мэдээлэл болон анкетийг  сургуулийн Global Lounge -aaс аваад бэлдээд очивол цаг хожино.  Жил болгоны 2 сарын сүүл 3 сарын ихээр хамгийн ачаалал ихтэй үе байдаг тул ажил төрлөө зохицуулаад очвол зүгээр байдаг. Өглөө 09 цагаас  үдээс хойш 16 цаг хүртэл ажилладаг тул болж өгвөл өглээ эрт ирээд материалаа өгчихөд зүгээр.       http://www.immigration.go.kr/indeximmeng.html  эндээс хэрхэн очих талаархи бусад мэдээлэлийг авна уу.

Бүрдүүлэх бичиг баримт:  Анкет,  Гадаад паспорт,  Цээж зураг 3\4,  хураамж 10,000 вон,  сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт гэх мэт материалуудыг бүртгүүлнэ.

                  2. Эрүүл мэндийн даатгалын талаар

  Хүний нутагт сурч  ажиллаж амьдарч байхад хамгийн чухал зүйл бол эрүүл мэндийн асуудал байдаг.  Тиймд эхний ээлжид Монголоос ирэхдээ олон төрлийн биш ч ганц нэг гэдэсний ч юмуу толгойны эмээ аваад ирсэн нь зүгээр санагдсан.  За тэгээд хамгийн найдвартай арга бол эрүүл мэндийн даатгалд хамрагдах л чухал байх даа.  Hanhwa, Dongbu, Aig зэрэг олон даатгал байдаг.  Аль аль нь зүгээр. Сургуультай гэрээтэй хамгийн олон оюутан хамрагдаж байгаагаар нь миний хувьд бол Ханхваг санал болгож байна.  Сар болгон төлсөнөөс жилээр нь төлчихвөл хямд байдаг учир болж өгвөл жилээр нь төлчихвөл зүгээр. Жилийнх нь төлбөр 200 гаруй мянган вон болдог.  Гэр бүлээрээ ирж байгаа оюутнуудын хувьд бол эдний Үндэсний даатгалыг санал болгох байна. Мөн сургуулийн  Student Union-д оюутнуудад зориулсан Эрүүл мэндийн төв байдаг тул тэнд очоод эмчээс анхан шатны зөвлөгөө болон эм авах боломжтой.  За эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй оюутнууд яаж эмнэлэгийн үйлчилгээ авбал зүгээр вэ? гэж зарим оюутнууд асуудаг.  Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй тохойлдолд  оюутны үнэмлэхээ үзүүлэн ойролцоо байдаг Серён, Дуншин эмнэлэгүүдэд очиж үйлчилгээ авах боломжтой.  Мөн адил төлбөр төлсөн бичгээ авчиран Student Union-ний 2 давхарт байрлах Эрүүл мэндийн төв дээр үзүүлвэл хөнгөлөлт авах боломжтой

             Серён эмнэлэг :  02-737-0181,  ( http:www.seran.co.kr )

             Дуншин эмнэлэг:   02-396-9161  (http:www.dshospital.co.kr)

    3. Хичээл сонголтын талаар

 Дээр дурдсан хоёр зүйлээс дутахгүйгээр чухал зүйл бол хичээл сонголт байдаг. Ялангуяа эхний семистрт суралцаж байгаа оюутнуудын хувьд бол бүр ч илүү чухал байх.  http://www.yonsei.ac.kr/eng/# руу ороод Academic ruu orood Portal service-iig songono.  http://portal.yonsei.ac.kr/main/indexe.jsp  хуудас нээгдэнэ.   Oyutnii ID bolon passwordoo oruulna. Password n torson on sar  odroor ehnii eeljind nevterр ордог.  Ene site aas Graduate Course Enrollment ruu nevterj oron hicheel songoltoo hiih bolomjtoi.  Нэг улиралд дээд тал нь 4 хичээл сонсох боломжтой. Хичээл сонголтоо хийхдээ нилээд сайн бодож хийх хэрэгтэйгээс гадна эхэлж хийх чухал байдаг. Жишээ нь 17-20 ний хооронд хичээл сонголт хийх хугацааг зарласан тохиолдолд ихэнхи Солонгос оюутнууд 16 ний шөнө сууж байгаад сонголтоо хийчэхдэг.  Тэхдээ хичээл сонголтоос хоцорлоо ч үүнд санаа зовох зүйл байхгүй.  Хичээл эхлэхийн өмнө проф-тойгоо уулзан хичээл сонголтоос хоцорсон  талаар хүлцэл өчөөд таны хичээлд суух хүсэлтэй байнаа гэхэд Солонгос проф ууд нэг их дургуйцаад байдаггүй.  Ямар ч тэнхимд  “хатуу самар” багш байдаг.  Болж өгвөл хамт сурч байгаа найз нөхдүүдээс ямар багш зүгээр эсэх талаар асууж сураглаж байхад буруудахгүй.  Ихэнхи оюутнууд өөрийн хийх гэж байгаа судалгааны ажилд ойрхон, тэгээд зан чанар сайтай багш олж авахын төлөө ихээхэн чармайдаг тул энэ тал дээр ч гэсэн анхаарвал зүгээр болов уу.  Мөн өмнө энд ирээд суралцаж байгаа Монгол оюутнуудаас асуувал хэн нь ч гэсэн туслах болно. 

                    Хадгаламжийн данс Check Card ний талаар

 Ер нь энд суралцаж байгаа гадаад, дотоодын оюутнууд бүгд  хадгаламжийн дэвтэр буюу данстай байдаг.  Student Union-ний нэг давхарт Woorii Bank байрлах бөгөөд Ёнсой их сургууль  энэ банктай хамтарч ажилладаг тул энэ банкинд нээлгэх нь зүгээр байдаг. Мөн Оюутны үнэмлэхийг ч манай монголын сургуулиуд шиг сургалтын алба нь хийж өгдөггүй энд энэ банкин дээр очоод хийлгэхэд л  жирийн үед бол 1 долоо хоног, ачаалалтай үед 3 долоо хоногийн дараа   үнэмлэх бэлэн болдог. Сургуулийн тэтгэлэгээр ирж байгаа оюутнууд данс нээлгэн хадгаламжийнхаа дэвтэрийн хуулбарыг сургалтын албанд аваачиж өгж байж сар бүр дансаар тэтгэлэгээ хүлээн аваад байх боломжтой тул хадгаламжын дэвтэр бол зайлшгүй хэрэгтэй юмаа. 

           Хэлний бэлтгэлийн талаар

Солонгос хэлний анхан шатны мэдлэггүй ирсэн оюутнууд эхний үед багахан хүндрэлтэй учирч байдаг. Инжинер технологийн чиглэлээр суралцаж байгаа Англи хэл дээр хичээлээ сонсдог оюутнуудад зориулж 1 кредиттэй Солонгос хэлний хичээл байдаг.   Нэгэнт Солонгост ирээд сурч байгаа болохоор ойр зуурын цайны хэдэн үгтэй болчихвол хүний царай харахгүй. За дээр нь бүр илүү сайн сурах хүсэлтэй бол  Солонгос хэлний инститиут та бүхнийг хүлээж байна.   

                       Үргэлжлэл байгаа.