Цагаан сар гарахад хэдхэн хоног үлдэж. Өнгөрсөн долоо хоногын хамгийн дуулиантай олныг шуугиулсан бас шоконд оруулсан мэдээ бол сумогын Монголын их аварга маань зодог тайлсан мэдээ байсан гэдэгтэй та бүхэн санал нийлэх буй заа. Олон хүмүүс олон янзаар хүлээн авч байна. Зарим нь зодог тайлсан нь зөв л гэх. Зарим нь буруу л гэх. За тэгээд ардчилсан нийгэмд өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлэхэд юу нь буруу байхав. Би өөрөө сумо үзэх дуртай. Багаасаа хөдөө гадаа хонь хариулж, нүүдэл суудал тууварт явж байсаны хувьд үеийн хүүхдүүдтэй хээр гадаа ноцолдон бага насаа өнгөрөөсөн.  Энэ маань ч нөлөөлдөгүү цагаан сар, наадмын бөхийн барилдааныг заавал цаг зав гаргаж үздэг байлаа.  Японы олон мянган жилийн түүхтэй энэ хүнд спортод хөл тавьж алдрын оргилд гарч мөн Эх ороноо таниулж суртачилж чадсан сумогийн Монгол бөхчүүдээрээ би бахархдаг.  29 настай Сумогийн их аварга маань зодгоо тайллаа. Башё болгоны төгсгөлд гарч ирэн уран хурц барилдаанаараа бид бүхнийг баясаадаг Давгаа аваргын маань сумогийн дэвжээн дэхь орон зай эзгүйрч  хурдтай аатай уран барилдаан  нь үгүйлэгдэхэнь …  Аварга маань зодог тайлаагүй хэдэн жил барилдсан бол ч Японы сумогийн түүхэн амжилтыг эвдэх байсан даа гэх багахан харуусал төрнө.  Олон аавын хүүхдүүд Давга аваргын  маань замналаар явна. Хожимын өдөр нэгэн Монгол аавын хүү тэр хүү рекордыг эвдчихсэн хээв нэг зогсож байх ч юм билүү..     Аваргын маань зодог тайлсаныг олон хүн олон янзаар хүлээн авч байна гэж дээр дурдсан. Тэгвэл чухам Солонгос хүн яаж хүлээн авсаныг уншигч та сонирхож магадгүй гэж муйхар ухаандаа эргэцүүлсэний үүднээс Аваргын маань зодог тайлсан тухай нэгэн нийтлэлийг та бүхэнд чадан ядан аялгуу Монгол хэлээрээ хөрвүүлэх гэж хичээлээ.  Энэ хүний бичсэнийг шүүх гэж зориогүй бөгөөд хэрхэн хүлээн авахаа эрхэм уншигч та болгоотугай.                                                                       Д. О                         

                                      Парк Хюн Гү

Өнгөрсөн долоо хоног ажлын шугамаар яваад ирэхэд Наран улсад зөөлөн бороо шивэрсэээр байлаа.. … Дэлхийн хэвлэл мэдээлэлээр Тоёото машины асуудал хөндөгдөж хэл ам ихтэй байгаа ч арлын улсад энэ ам ангайхгүйгээр шийдсэн мэт нам гүм байлаа.  Харин зодог тайлахаа мэдэгдээд байгаа Монголын сумогийн их аваргын талаар амтай болгон ярилцаж ёстой дээр дооргүй юм болж байв. Манай үндэсний бөхөөр бол “Чонха жанса”дархан аваргад дүйцэх Түүний ёс бус үйлдэл  Сумогийн дэвжээгээ орхиход хүргэлээ гэж мэдээлжэээ.

Асуудал болоод байгаа тэр ёс бус үйлдэл гэгч нь , даваа авсаны дараа барьж байх ёстой сэтгэлийн хөдлөлөө тэвчиж чадалгүй  илэрхийлсэн, сумогийн холбооны зөвшөөрөлгүйгээр эх нутаг Монголдоо очин хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглосон, гудаманд зодоо зохион хийсэн гэх зэргээр түүнийг буруутгаж байгаа юм.

Гудаманд зодоо зохион хийсэн гэж байгаа ч тодорхой баримт гэрчгүй, хууль эрх зүйн хувьд тэгтлээ асуудал болоод байхаар зүйл ч биш бөгөөд харин нөгөөх хоёр үйлдлийг нь шар хэвлэлээр хайр найргүй шүүмжилж хэвлэлийн бай болгож байлаа.

Гэвч даваа авсаны дараахь ялалтын баяраа хуваалцан хоёр гараа өргөх нь манай солонгосын бөхийн хувьд бол ердийн гэхэд дэндүү ердийн үзэгдэл бөгөөд, хэдийгээр тамирчин өвчтэй байлаа ч гэсэн хэдэн хүүхдүүдтэй хэдхэн хором хөл бөмбөг тоглох нь энгийн л асуудал атал тиймхэн зүйлсээр шалтаглан цэл залуухан 29хөн настай Их аваргыг зодог тайлахад хүргэнэ гэдэг үнэхээр ойлгомжгүй зүйл юм.

Хэтэрхий гэхэд хэтэрхий уламжлал ёсонд баригдсан Сумогоос илүү Солонгосын үндэсний бөх маань сэтгэлд ойр бууж байгаа боловч тэр Монгол аваргын зодог тайлж буй явдал нь Японы ард түмний үндэсний үзлийг харуулж байгаа хэрэг юм. Олон мянган зууны турш уламжилж ирсэн “Хаан”тан амьдардаг ордоны өмнө Яскуны ёслолыг үйлдэж тэр ойр хавьцаа японы дайны түрэмгийлэлийг магтан сайшаасан олон янзын бэлэгдэл ч Сумогийн ордон нь Наран улсыг бэлэгдэж байгаа юм.

Бөх хүн бөхийнхөө дэвжээг орхисон ч манай оронд бол алдартай МС хөтлөгч болж болох боловч 30 жилийн өмнө байж л байсан МС ч юмуу ТВ хөтлөгч нь солигддоггүй Наран улсын хувьд энэ бүхэн нь боломжгүй зүйл юм. Дээрээс нь тийм нөхдүүд асуудал үүсгэх нь тодорхой бөгөөд, үүнийгээ дагаад ямарч япон хүн ёс зүйн улмаас гэсэн тодотголтой шалтгаанаар зодог тайлж байгаа гадаадын сумочин бөхийг дэмжихгүй байгаад байгаа юм. Гарал үүсэлээ нуухаас өөр аргагүй байсан манай Ёгдусанаас авахуулаад Солонгос гаралтай олон залуучуудыг санагдуулж байна.

Японы сумо дэлхийн хэмжээнд танигдсан спорт болж чадсан нь тэр сумо бөхийн тэр уламлжлал ёс жаягт байдгаа гэж ярьцгаадаг.  Гэтэл сумогоос авахуулаад Наран улсын соёл баруунд танигдсан нь 1905 оны Япон-Оросын дайнд Япон улс Европын дайсан орон болох Оросыг дайнд ялсанаас үүдэлтэй юм.  Түүнээс хойш манай улс ч бас Японы колони орон болсон бололвч Япон дэлхийн хэмжээнд танигдсан тэр явцыг харахад бас сонирхолтой зүйл ажиглагдана.  Тэр үед нэгэн Сумогын тамирчин Японд очин Циркийн ордонд Сумо бөхийг алиалсан хошин шог үзүүлбэрийг үзүүлсэнээс эхлэлтэй юм.  Товчлов

Түүнээс хойш 100 жилийн дараа сайхан сайхан амьдралыг цогцлуулахын төлөө японд ирэн сумочин болсон нэгэн Монгол сумогийн аварга зодог тайллаа. Монголчуудаас авахуулаад азийнхан япончуудад гадуурхагдаж байна. Тэр Монгол залуу иргэний харьяалалаа солилгүй Японд амжилтын оргилд гарсан ховор Монгол байсан юм.  Сүүлийн үед Япончууд өнгөрсөн үеийн дайн түрэмгийлэлээ гэхээсээ илүү азийн ард түмний талаархи анхаарлаа нэмэгдүүлж байгаа гэж ярьж байгаа боловч тэд 1910 оноос хойш олон дайн байлдааныг өдөөсөн юм. Тиймээс би тэдний хэлж ярьж байгаа Азийн нэгдэлийн талаархи үгэнд итгэдэггүй. Би харанхуй дугуй тойрогт сумочин болно гэж мөрөөдөх ч дургүй, үндэсний үзэл нь шингэсэн сумод ч дургүй. Бороотой Наран улсаас нутгийн зүгрүү жолоо залах тэр агшинд цэлмэг тэнгэр нүдний минь өмнэ цэлийлээ.