Сүүлийн жилүүдэд Солонгост суралцаж байгаа оюутнуудын тоо эрс өсч байна. 2006 оны байдлаар Солонгост суралцаж байгаа оюутнуудын тоо 809 байсан бол 2009 оны эцсийн байдлаар 3000 орчим оюутан Солонгосын их дээд сургуулиудад суралцаж байна гэсэн статистикийн мэдээ гарсан байна. 3000 гэдэг бол бас ч бага тоо биш. Манайх шиг хүн ам цөөтэй орноос 3000 орчим оюутан ирж сурч байна гэдэг бол сүүлийн үеийн залуучууд тэр хэмжээгээр гадаад суралцах сонирхол өндөр байгааг харуулж байна.

БНСУ-ын их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудаар нь улс орнуудыг жагсаавал Хятад, Япон, Вьетнамын дараа манайх орж байна. Энэ тоог хүн амынх нь хувьтай харьцуулвал эхний байранд л давхих вии. Солонгост олноор ирж суралцаж байгаа хэд хэдэн шалтгаан байна. 1-рт Газар зүйн хувьд ойрхон, Хэл соёлын ойролцоо байдал. Солонгос хэл бол Монгол хэлний нэгэн адил Алтайн язгуурийн хэлний аймагт багтдагийн хувьд ойролцоо төсөөтэй хэл зүй, дүрмийн нөхцөлүүд олон байна. За мөн Монгол үгнүүд ч мэр сэр Солонгос хэлэнд ажигдлагдаж байх. Жишээ нь: Морь гэдгийг солонгосоор Маль, Шонхор шувуу гэдгийг Шонгуль мэ гэх зэрэг дурдаад байвал олон жишээг нэрлэж болно. Манайх БНСУ-улстай дипломат харилцаа тогтоосоноос даруй 20-иод жилийн нүүрийг үзэж байна. 20 жилийн хугацаа гэдэг бол түүхийн үүднээс аваад үзэхэд тийм урт хугацаа биш ч гэсэн хоёр улсын харилцаа өдөр ирэх тусам хурдацтай өргөжин хөгжиж иржээ. Социалист нийгэмд умард Солонгостой л харьцаатай байсан манай орны хувьд Өмнөд Солонгосын тухай харьцангуй сайн мэдэх болсон үе бол 1988 оны Сөүлийн олимп юм. Монголын боксын тамирчин Олимпийн тэнгэрээс мөнгөн медаль энгэртээ зүүж төрийнхөө далбааг өргүүлж байсан энэ л хүн төрөлхтөний их баяр наадмаар Өмнөд Солонгосын тухай хүмүүс ихээхэн ойлголт авсан гэдэг. Ахмад дипломатч Ёндон гуайн дурдатгалдаа анх Солонгос улстай дипломот харилцаа тогтооход учирч байсан улс төрийн эсэргүүцэл болон хаяа орнуудын хандлага зэргийг нүүдэнд буутал тодхон буулгасан байдаг. Өнөөдөр бол бид бүхэн 3 цаг нисээд л Улаанбаатарт бууж байгаа бол дипломат харилцаа тогтоохоос өмнө Улаанбаатар хүртэл нисэхэд “өнөө Баян-өлгийгөөс Улаанбаатар хүртэл долоо хоноод л орно шүүдээ” гэдэг шиг нилээд хэд хэдэн орноор тойрч байж очдог байжээ. 2-рт Бусад улс орнуудтай харьцуулахад боловсролын үнэлгээ харьцангүй хямд БНСУ бол 200 гаруй их дээд сургуультай. Боловсрол бичиг үсэгжилтийн түвшинээр дэлхийд эхний тавд багтдаг. Солонгос ээж нарын хүүхдүүдийнхээ боловсролын талаар анхаарал халамж дэлхийд тасархай тэргүүлдэг гэдэг. Ямар сайндаа эдний Боловсролын сайд “ Манай улс боловсролын доктороор дэлхийд толгой цохино. Зэрэг хамгаалаагүй ч зэрэг хамгаалсан доктороос илүү “Ээж боловсролын докторууд” гэж хошигнон хэлсэн байдаг. АНУ-ын ерөнхийлөгч Обама өнгөрсөн жил хэвлэлийн бага хурал дээр, хоёронтоо Солонгосын боловсролын системийг дурдаад авж байна лээ. Америкийн хүүхдүүдийн сурч байгаа байгаа цагаас Солонгос хүүхдүүд 3 дахин илүү цагийг сурах мэдэх ажилд зарцуулж байна хэмээгээд өөрийн хоёр охиныхоо дүнг олон нийтэд зарлаж шуугиан тариад амжсан. Миний бодлоор бол яахав Монгол хүмүүс потенциал сайтай онцлог өөр байж болно лдоо. Тэхдээ мэднэ чадна гээд зүгэээр давхиж давхиж шалгалтын урд оройноос шөнөжингөө сууж шалгалтаа өгч байсан найзуудыгаа мэднэ. Би ч мөн сурсан юмыг сураар боодоггүй гэдэг шиг илтгэлүүдээ овооруулж овооруулж нэг амьсгаагаар хийх гэж сүрхий сууна. Энд ирээд олон орны оюутнуудтай хамт сураад ажиглаад байхад Япон, Солонгос оюутнууд хамгийн их хөдөлмөрч ажил амьдралаа зохицуулж харагддаг. Боловсролын үнэлгээний талаар бичих гэж байсан нэг халуураад халтираад хаа байсан Япон, Солонгос оюутануудруу орчихож. Солонгост ирж суралцаж байгаа оюутнууд төлбөрийн хувьд хувиараа төлж байгаа, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж байгаа, за мөн тэтгэлэгт сангийн хөтөлбөр, засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцдаг. 1 Засгийн газрын хөтөлбрийн тухайд БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр бол жилд 1 удаа зарлагддаг. Энэ тэтгэлэгт хөтөлбөр Монголд 2 сарын хавьцаа зарлагдаад 3 сард сонгон шалгаруулалт явагдаад 6 сараас хариугаа аваад 9 сард ирж нэг жил хэлний бэлтгэлд хамрагдаад үндсэн ангидаа сурдаг. Тэтгэлэгийн хувьд бол Онгоцны билет, Сарын стипент, Сургалтын төлбөр, Даатгал бүгд багтдаг. БНСУ-ын засгийн газрын тэтгэлгээр нийтдээ 150 гаруй орны мянга гаруй оюутнууд суралцдаг. 2 Их Дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд Солонгосын Их Дээд сургуулиудийн тэтгэлэгт хөтөлбөр бол олон байдаг. Миний мэдэж байгаагаас Сөүл, Ёнсой, Ихва, Кореа, КАИСТ гээд нилээд олон сургуулиуд өөрсдийн тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Иймэрхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд өөрийн мэргэжлийн чиглээр тухайн сургуулийн холбогдох проф-той холбогдох хэрэгтэй. Ялангуяа инжинер-технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд бол маш их боломж байдаг. Энэ тэтгэлэгийн хувьд боло сургалтын төлбөр, амьжиргааны стипент зэрэг ордог. 3 сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн тухайд: Сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар ярихад заавал дурдахгүй бол болохгүй Монгол оюутан сургадаг санг танилцуулах нь зүйн хэрэг бизээ. 21 зуун судлалын сан гэж Ханжин группийн энэ сан 10 гаруй жил Монголоос оюутан сургаж байгаа том сан юм. Энэ сангийн тэтгэлэгээр олон чадвартай монгол залуучууд ирж сурдагаас гадна уг тэтгэлэгээр ирж суралцаж төгсөөд одоо Солонгосын нэр хүндтэй томоохон компиануудад ажиллаж байгаа олон залуучууд байдаг 4 Хувиараа сурах тохиолдолд: За ер нь болж өгвөл аливаа нэгэн тэтгэлэгт хамрагдаад ирвэл сайн. Олонхи Монгол оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд болгоно гэсэн бодолтой ирдэг. Хичээлийнхээ хажуугаар ажил хийх сайн ч тэр болгон хүссэн хэмжээгээр ажил олдоод байдаггүй. Ялангуяа баклаврийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд бол бүр ч ажил хийх цаг зав бага гарна. Магистр, Докторын түвшинд сурч байгаа оюутнуудын хувьд бол харьцангүй цаг зав гайгүй гардаг тул амралтаараа ажил хийдэг олон оюутнууд байдаг. Солонгост суралцаж байгаа олон оюутны нэгийн хувьд цаашдаа Солонгост суралцах хүсэлтэй залуучууд та бүхэнтэй туршлагаасаа ний нуугүй хуваалцахад бэлэн байна. Өнөөдөр Солонгос орон, Солонгост суралцах тухай өөрий бодлоо сийрүүлж та бүхэнд толилуулж байна. Дараа дараагийн бичлэгүүд маань илүү нямбай, ойлгомжтой эмх цэгцтэй, хэрэгцээтэй мэдээлэлүүдийг тавихаа та бүхэнд амлаж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай!