Нойр муутай байх ядаргаанд орох хамгийн том шалтгаан болдог

Биеийн хүчний хүнд ажил удаан хийсний дараа хүн бүр ядардаг. Шөнөдөө сайн унтаж амрах нь ядаргааг арилгадаг ч заримдаа ядаргаа олон өдөр үргэлжилж байгаа мэт санагдаж, таны өдөр тутмын ажилд сөргөөр нөлөөлөх талтай. Хамгийн илэрхий шалтгаан нь нойрны хүндрэл боловч хэрэв та стресс хямралтай байгаа, эсвэл дотнын хүн нас барах зэрэг сэтгэлийн гутралд саяхан орсон бол бас ядрах шалтгаан үүсч болно. Мөн таны хэрэглэж байгаа хоол хүнс эрүүл бус, эсвэл биеийн тамирын дасгал дутагдах зэрэг нь хувь нэмрээ оруулдаг түгээмэл шалтгаанууд юм. Булчирхайн халуурал, ханиад зэрэг вируст өвчнүүдийн дараа хэдэн долоо хоног хүртэл хугацаагаар ядаргаа үргэлжилж болзошгүй. Мөн энемиа /цус багадалт/, тирейд булчирхайн /сээр нуруутан амьтдад өсөлтийн даавар ялгаруулдаг, хүзүүний том булчирхай/ бэрхшээл зэрэг нь байнгын ядаргааны далд шалтгаан болдог.

Хэрэв:

* Ядаргаа арилахгүй, унтаж ямарсны дараа ч үргэлжилсээр байвал,

* Илэрхий шалтгаан байхгүй мөртлөө та ядарч байвал эхлээд эмчид үзүүлээрэй.

Та өөртөө яаж тусалж болох вэ?

Ядаргаа арилахгүй байвал хүч энергийг дахин сэргээхэд туслах боломжтой дараах зүйлсийг хийж үзнэ үү

* Хичнээн зав муутай байлаа ч шөнө бур хангалттай сайн унтаж бай. Хэт олон цагаар ажиллаад, дараа нь амралтын өдөр сайн унтахыг хичээх нь нойрны дэглэмийг алдагдуулж, харин ч улам ядрахад хүргэдэг.

* Өглөөний унд заавал ууж бай. Шинэ ногоо, жимс, буудайн хүнс, хальстай буудайгаар хийсэн талх, гоймон, цагаан будаа хүнсэндээ хэрэглэ. Бяслаг, өндөг, улаан мах зэрэг тослог хүнс, давс, сахар бага хэрэглэ.

* Биеийн жингээ хэмжиж, хэтэрсэн, эсвэл дутуу байгаа эсэхээ шалгаж бай. Хэрэв жингээ нэмэх, хасах шаардлага гарвал огцом биш, аажмаар хийх хэрэгтэй.

* Өдөр бүр цэвэр агаарт аль болох удаан хугацаагаар гарч байхыг чармай. Биеийн тамирын дасгал тогтмол хийж хэвш. Ялангуяа суугаа ажил хийдэг бол дасгал нэн чухал.

* Өдрийн цагаар. мөн машин жолоодож явах үед нойр хүрвэл түр зогсч, дуг хий. Энэ тухай “Практик зөвлөмж” хэсгээс уншаарай.

* Хэрэв та булчирхайн халуурал, ханиад зэрэг вируст өвчнөөр өвчилж байсан бол буцаж хэвийн байдалдаа орох хүртэл хэдэн долоо хоног ядаргаа үргэлжилж магадгүй. Биеэ сайжиртал сургууль, ажлаасаа чөлөө авах нь дээр.

* Хэрэв сэтгэлийн хямрал нэрмээс болж, улам ядрааж байвал хэсэг зүгээр байх, дуртай зүйлээ хийх чөлөөт цаг өөртөө олгоорой. Гүнзгий амьсгалж, булчингаа суллах дасгалууд хий.

Практик зөвлөмж

Хэрэв өдрийн цагт та үүрэглэж эхэлбэл, эсвэл машин жолоодож явах үедээ нозоорвол түр дугхийх таныг нэлээд сэргээж чадна.

* 10-15 минут унтах илүү тохиромжтой. Гэхдээ таван минут дугхийсний дараа ч бие илүү хөнгөрч, сэргэх боломжтой. 15-минутаас илүү унтвал тустай ч дараа нь хүн голдуу үлбэгэр болдог. 30 минутаас илүү унтахад шөнийн нойрны хэмнэлд сөрөг нөлөөлөх талтай.

* Хэрэв өдөр бүр тодорхой цагт түр дугхийж байвал таны бие ийм хэвшилтэй болно. Хэт их унтахаас болгоомжилж байвал сэрүүлэг ашигла.

* Өдрийн төгсгөлд, эсвэл үдэш зурагтын өмнө бүү дугхий. Шөнө сайн унтаж чадаагүй бол дутуу нойроо нөхөх гэж дугхийх нь үр дүн муутай байдаг.

Хэрэв :

* Эдгээр аргыг хэрэглэж байгаа ч 2-3 долоо хоногийн турш та ядарсан хэвээр, эсвэл өөр шинж тэмдгүүд илэрч байвал эмчид үзүүлээрэй.  Өчигдөр 19 цаг 5 минут by Ардын эрх