Нутгаар сонин юутай байна?


Нутгаар сонин юутай байна?

 

Инчонь- Улаанбаатар

2010 он улиран одож 2011 он айлчлан ирэв. Амьдрал урьдын адил үргэлжилсээр. Харин өөрчлөгдсөн зүйл гэвэл нас маань нэгээр нэмэгдэж байгаа юмуу даа. Өвлийн амралтын ихэнхи өдрүүдийг сургууль-байр гэсэн маршрутаар компьютрийн ард өнгөрөөсөөр цагаан сар дөхүүлэв. Нэг амралтын өдөр Монголоос гэрийнхэн маань ярьж . “Цагаан сараар гэртээ ирж шинэл муу буурал аав нь нас өндөр болж байна. Ирээд буцвал яасийн ”.  Амьхандаа амралтаар хийж байгаа судалгааны ажилаа нилээн ахиулчих бодолтой байсан боловч Ээжийн маань үг байн байн санаанд орж ирэн ер нь буураль аавтайгаа золгий настай хүн хичнээн олон жил хамт золгоо билээ, судалгааны ажил яахав, ирээд л хийе гэж шийдэж,  шууд л гадуур дэлгүүр хэсэж ганц нэг цагаан сарын бэлэг цуглуулаад маргааш өдөр нь л Монголруу явах онгоцны билет захиалчихлаа. Энэ жил буурал аав маань 95 хүрч байгаа юм. Хоёр дайнд оролцсон нутагтаа битгий хэл аймагтаа дээгүүр орохоор өндөр настай хүн л дээ. Хэдий өндөр настай ч чих, нүдийг эс тооцвол өөр өвчин хуучингүй. Ёстой л өнөө цагт олж харахад ховорхон ясэы эрүүл хүн гэж хэлэхэд болох байх. Чих нүд бол аргагүй бага залуугаас мал ахуй маллаж 4 улиралын турш хээр гадаа явж байсны насных.

Буурал аавдаа бидний нэрлэж заншсан Сөжү цагаан будааны архи нэжгээд бас бус зүйлийг, ээждээ эмэгтэй хүн болохоор гоо сайхан, цагаан сарын жаахан бэлэг сэлт бэлдсээр өнөө жаахан чемодан маань төдөлгүй байх ёстой жингээсээ давчихаж. Уг нь 20 кг-ийг л ачаанд өгөх ёстой лдоо. Миний ачаа ч 28 кг гарсан боловч ашгүй танидаг ах маань охиноо надад “дайхаар” болж би гэдэг хүн ачааны мөнгө төлөхийн оронд Монгол хүртэл айлын жаахан охин “маллаж” ээжид нь эсэн мэнд хүргэж өгөх хариуцлагатай үүрэг ноогдов. Азаар тэр охин надаг нэг их төвөг учируулах хүүхэд биш байв. Багаас гадаад, дотоод олон газар яваад үзчихсэн “халуун чулуу долоосон”  нэгэн байлаа. Онгоцны буудал дээр суух цагаа хүлээх зуур мөнгөө хурааж хурааж саявтархан шинээр худалдаж авсан Айпадаар хэд хэдэн хүмүүст нутаг явах болсоноо дуулгаж явах бэлтгэлээ бүрэн хангаж дуусав. Удаж төдөлгүй суух цаг ч дөхөж энд тэндээс Монголчуудын яриа хөөрөө чихнээ сонсогдож “энэ чинь Монгол билүү өөр орон  билүү” гэсэн бодол зурдхийн хаашаа ч харсан бөөн Монголчууд сэтгэлд нэг л ойр дулаахан байсныг өгүүлэх юун. Хэдэн мөчийн дараа эелдэгхэн инээмсэглэх онгоцны үйлчлэгчийн хажуугаар өнгөрч өөрийн суудалд тухлан байх ахуйд яг урьд суусан хоёр эгч учир зүггүй Англиар хэрэлдэж гарав. Үгүй саяхан л надтай Монголоор ярьж байсан намхан бор эгчийн нүүр нь улайчихсан авч өгч байнаа.

A: Shut up….

B: You’re grazy!

A: Get out of my face.

B: What stupid idiot!

A: Don’t touch me

B: You Bastard! Get over your self

Нөгөөдөх нь ч мөчөөгөө өгөхгүй юм. Онгоцны үйлчлэгч хоёр хүүхэн ирж нөгөө хоёрыг хоёр талаас нь аргадах гуйхын зэрэгцээ зохицуулалт хйиж байж арай гэж намжив. Монголчууд хоорондоо гадаадаар тэр дундаа Англиар хэрэлдэж байгаа тохиолдолыг анх удаа л харж байгаа нь энэ. Бодвол энэ хоёр эмэгтэй Америкт олон жил болоод эх хэлээ мартаад л ингэж байгаа юм боловуу гэж бодохоор бас үгүй ээ. Хоорондоо л англиар хэрэлдэхээс хоёр хажуу талын хүмүүстэй бол Монголоор тун сайн ярих юм. Ийм хачирхалтай юм гэж бас байх уу? Учрыг ухаарахад ухаан шаардагдах бололтой дэг. Нислэгийн турш нойр хүрсэн ч үгүй. Хажуугаар өнгөрөх бөөн бөөн үүл, хаа холын газар ил гарч нэг далд орох салбар уулсыг ширтэн, бодлын далайд эргэлдэх зуур 10 минутын дараа Чингис хаан олон улсын нисэх буудалд буулаа гэсэн танилцуулгын дуунаар сая сэхээ авч буух бэлтгэлээ базаах хооронд онгоц хэдийнээ газардаж ачаа бараагаа хүлээн 20 минут саатсаны эцэст гадаа тосож байсан ахын машинаар гэрийн зүг жолоо залав.

 

Үргэлжлэл бий

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.